С.Бямбацогт 2019.09.04 | С1

С.Бямбацогт: Эрх мэдлийг тэнцвэржүүлж, олон жил шүүмжлэл дагуулсан асуудлуудыг цэгцэлнэ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга С.Бямбацогт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол гол өөрчлөлтийг дурдсаныг ишлэн хүргэж байна.

Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг ярьж эхэлснээс хойш сүүлийн 20-иод жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн үе үеийн УИХ-ын гишүүд “оролдлого”, ард түмний хүсэл зориг, нийгмийн захиа даалгавар дээр тулгуурлан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан.  Олон жил шүүмжилж байгаа “ДАВХАР ДЭЭЛ”-ийг бүрмөсөн тайлна. Зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байна, бусад сайдууд “ДАВХАР ДЭЭЛ”-гүй байна гэж заасан.

Засгийн газар фракц бүлэглэлийн барьцаанд орсон “ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДУУД”-аар биш МЭРГЭЖЛИЙН сайдуудаар танхимаа бүрдүүлнэ.

УИХ-д хэтэрхий их эрх мэдэл төвлөрөөд байна. Зарим эрх мэдлийг нь Гүйцэтгэх засаглал руу шилжүүлье, УИХ нь төрийн бодлого тодорхойлдог, баталдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг болъё харин Засгийн газар нь хуулийн биелэлтийг хангадаг, зохион байгуулдаг байх. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасан эрх мэдлээ эдэлдэг байх өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна.

АН-ын гишүүдийн өргөн барьсан төслийн 90 орчим хувь нь Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төсөлтэй утга агуулга ижил байгаа юм. Гэсэн ч АН-ын гишүүд 108 ГИШҮҮНИЙГ 99 БОЛГОЛОО, холимог тогтолцоо ярихгүй байна гэсэн шалтаг ярьж чуулганы хуралд суухгүй байна.

Өнөөдөр сумын төв гэгдэж буй Дархан, Эрдэнэт болон Ховд зэрэг 21 аймгийн төв хот шиг ХОТ болж , улс орон улс шиг хөгжих эрх зүйн боломжийг эцэг хуулиар бүрдүүлнэ.

  • БАЙГАЛИЙН БАЯЛАГ эрх мэдэлтэй, илүү мэдээлэлтэй цөөнхид биш иргэд олон нийтэд ТЭГШ ШУДАРГА хуваарилагдах үндсэн нөхцөл бүрдэнэ.
  • Төсвийн зардал дураараа нэмж, төрийн мөнгийг ГАРЫН САЛААГААР УРСГАДАГ УИХ-ын үрэлгэн эрх мэдлийг хязгаарлана.
  • Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг ӨӨРӨӨ ТОМИЛДОГ, ЧӨЛӨӨЛДӨГ , ОГЦРУУЛДАГ болно.
  • Улс төрийн намуудын САНХҮҮЖИЛТ ШИЛЭН БОЛЖ, намуудаас эхтэй АВЛИГЫН ТОРЫГ таслана.
  • Эрх мэдэлтний ХАЛААСНЫ ШҮҮХ БИШ жинхэнэ хараат бус шүүхийн тогтолцоо бий болно.
  • Урт хугацааны ХӨГЖЛИЙН БОДЛОГОО хуульчлан мөрдөж, ямар ч Засгийн газар гарсан түүнд нийцүүлж Үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв хэрэгжүүлдэг болно.
  • 2000 оны нэмэлт өөрчлөлтийг 4 цагийн дотор, 1999 оны нэмэлт өөрчлөлтийг 2 өдөр хэлэлцэж байсан.

Эгүүлэн татах боломжгүйгээс УИХ-ын гишүүн нэг сонгогдоод л алга болдог, хариуцлага тооцох боломжгүй гэсэн шүүмжлэл асуудал бий. Энэ асуудлыг шийдэж УИХ-ын гишүүн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа буцсан бол хариуцлага тооцож ЭГҮҮЛЭН татдаг болох заалтыг шинээр оруулж өгч байна.

Хууль батлах БОСГО ӨНДӨРСӨЖ, хуралдаа суусан олонх биш нийт олонхийн саналаар ХУУЛЬ эцэслэн батлагддаг болно. Хуулийг чанаргүй баталж байна, гишүүдийн лобби орж байна гэсэн хардлага маш их байна. Байнгын хорооны хуралдаанд 5 гишүүн, чуулганы хуралдаанд 20 гаруй гишүүн сууж байгаад л хууль баталдаг гээд. Тэгвэл энэхүү нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн олохийн саналаар хууль баталдаг байх өөрчлөлт дэмжигдээд явж байна.

УИХ-ын гишүүд төсвийг хэлэлцэн батлах үеэр ЗАРЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ байх ёстой гэсэн заалтыг нэмж өгч байна.

Сайдууд УИХ-ын гишүүдээс дальдчиж айж ажлаа хийдэг. Одоо орох өөрчлөлтөөр Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг ажлаа хийдэг болно.