Л.Болд 2019.09.10 | Dardas.mn

Л.Болд: “МАНАН” мафи Монголын төрийг орвонгоор нь эргүүлсэн

Л.Болд: “МАНАН” мафи Монголын төрийг орвонгоор нь эргүүлсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд Шударга иргэдийн нэгдсэн эвслийг төлөөлөн мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн  Ж.Батзандан хэлэхдээҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт бид хэдэн асуудалд  хатуу байр суурьтай оролцсон. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгохыг эрс эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсний хүчинд энэ асуудал уналаа. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван  жил болгохыг эрх баригч нам оруулж ирсэн. Энэ асуудлыг ч мөн зогсоож чадлаа. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шинэ нам оруулсан байгаа, энэ санал бас дэмжигдсэн гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг өчигдөр ТЕГ-аас дуудаж, мэдүүлэг авсан. Хууль хүчний байгууллагууд хүний эрхийг ноцтой зөрчсөн гэмт үйлдлээ төрийн нууц нэрээр халхавчилж, үүнийг нь олон нийтэд ил болгосны төлөө айлган сүрдүүлж, амыг нь үдэхийг санаархаж буйд эгдүүцэж буйгаа тэд илэрхийллээ. Энэ талаар  УИХ-ын гишүүн Л.Болд МАНАН мафи 2016 онд төрийн эрхэнд гарч ирэхдээ Монголын төрийг орвонгоор нь эргүүлсэн байна. 2016 он гэхэд хуулиар 60 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол 2016 оноос хойш 600 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулах болсон” гэлээ.