Ж.Ганбаатар 2019.09.12 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

ЭЗБХ: Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг дэмжлээ

ЭЗБХ:  Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэлэлцлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн аж. Энэ туршлага дээр үндэслэн Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн хүү  нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, Санхүүгийн хамтын ажиллагааны хугацааг 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын дэд бүтцийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлэх юм байна.


Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон хөнгөлөлтэй зээлийн асуудал хэлэлцэгдэж байна, эдгээр зээлийн хөтөлбөрүүдийн зориулалт үр дүнг тооцож үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.