ШУА-ын Ерөнхийлөгчийг батламжлав
2009.08.13

ШУА-ын Ерөнхийлөгчийг батламжлав

Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр 2009 оны наймдугаар сарын 12-ны өдөр Батболдын Энхтүвшинг Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчөөр батламжиллаа.

Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн ээлжит Их чуулган 2009 оны 7-р сарын 2-ны өдөр Байгаль, аялал жуулчлалын “НҮХТ” цогцолборт болж Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явуулсан байна.
Энэ удаагийн ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгуульд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа, дэд ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Д.Рэгдэл болон Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Ган-Эрдэнэ нар тус тус нэр дэвшсэн байна.
2009 оны 7-р сарын 22-ны өдөр ШУА-ийн Их чуулган үргэлжилж нэр дэвшигч Б.Чадраа, Б.Энхтүвшин нарын хооронд санал хураалт дахин явуулж сонгуульд оролцсон 42 академичидийн 26 буюу 61.9 хувийн санал авснаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.