Шинэ засгийн томилгоо
Өнөөдөр УИХ-ын Хууль Зүйн байнгын хороо хуралдаж тус байнгын хорооны дэргэдэх Хүний Эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хүний эрхийн дэд хорооны өмнөх дарга Х. Баттулга нь засгийн газрын гишүүн, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсонтой холбогдуулан АН энэхүү дэд хорооны даргаар Бат-үүл гишүүнийг санал болгож байгааг АН-ын УИХ дах бүлгийн дарга Ч. Сайханбилэг танилцууллаа. Ийхүү байнгын хороодын гишүүд 100% саналаар дэмжиснээр Э. БАт-үүл Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдлоо.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын Тамгын газрын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тамгын газрын өмнөх дарга Д. Садаг-очир Цагдаагын ерөнхий газрын даргын албанд томилогсон учир МАХН-ын УИХ дах бүлэг хэлэлцээд Ц. Шаравдоржыг энэ албанд томилох шийдвэр гаргасан юм. УИХ-н дарга Д. Дэмбэрэл байнгын хороонд Шаравдоржыг танилцуулсан юм.
Байнгын хорооны гишүүд ямар нэгэн асуулт асуугаагүй бөгөөд санал хураалт явуулхад тус байнгын хорооны гишүүн Э. Бат-үүлээс бусад нь дэмсэн юм. Ингэснээр УИХ-ын тамгын газрын даргаар Ц. Шаравдорж томилогдлоо.