Засгийн газар 100 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрөл хүслээ
2009.11.25

Засгийн газар 100 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрөл хүслээ

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барьж, яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын улмаас учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарах эрсдлээс сэргийлэх зорилгоор 100 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гарган нийтэд санал болгох замаар арилжаалах зайлшгүй шаардлагатай болоод байгаа аж.

Иймээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд УИХ-ын зөвшөөрлөөр нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болохоор, мөн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд Засгийн газар нь УИХ-ын зөвшөөрснөөр Засгийн газрын үнэт цаас гаргах бүрэн эрхтэй байхаар заасныг үндэслэн Засгийн газар ийм тогтоолын төсөл боловсруулжээ.

Засгийн газарт ийм зөвшөөрөл олговол 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын санхүүгийн зах зээл дээр арилжаалан шаардлагатай эх үүсвэр бий болгох агаад хүүгийн хэмжээг нь банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, Монголбанкны суурь хүү зэргийг үндэслэн тооцох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.