Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох)
Өргөн барьсан: 2016-10-07

Батлагдсан 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсгийг нэмсүгэй.

1/ 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг:

20.6.Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд 8 жилийн хугацаанд сонгогдох, томилогдох гишүүн байхыг хориглоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 20...оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.