Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
С.Эрдэнэбат

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч

2025 2026 2027 2028 2029
Нийт 1058 мэдээ байна.
  • 13/11/19

    МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Азийн нийгмийн...

    Азийн 26 орны нийгмийн түншлэлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын чуулган БНСУ-д болж байна. Засгийн газар, ҮЭ, Ажил олгогч ба бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож буй тус чуулган нь ази бүс нутгийн хэмжээнд нийгмийн харилцаа, түншлэлийг хэрхэн боловсронгуй болгох, оролцогч талуудын санал санаачлагыг дээшлүүлэх чиглэлээр туршлага солилцох, цаашид нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллахад чиглэж байна. Чуу...
  • 06/11/19

    МҮЭХ: Хөдөлмөр хамгааллын зардлыг төсөвт тусгахыг ...

    УИХ-р Монгол Улсын 2020 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлаар МҮЭ-ийн холбооноос Хэвлэлийн бага хурал хийлээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ Монгол улсын 2020 оны улсын төсөв хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийн шатанд явж байна. МҮЭ-ийн холбоо гурван талт улсын хэлэлцээрт тусгагдсан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай хол...
  • 01/11/19

    Сэлэнгэчүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй...

    ХНХЯ, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ХАБЭА-н үндэсний хороо хамтран арваннэгдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймагт “Эрүүл аюулгүй хөдөлмөрийн төлөө” уриан дор чуулган зохион байгуулж байна. ХАБЭА-н аймгийн чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, аймгийн засаг даргын ...
  • 29/10/19

    Оросын Иргэний нисэхийн ажилтнуудын ҮЭ-ийн холбоон...

    Өнөөдөр буюу /2019.10.29/-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Оросын Иргэний нисэхийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Амарсанаа, Монголын Тээвэр холбоо Газрын тосны ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Бүх Оросын Иргэний нисэхийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дарга д...
  • 28/10/19

    Уул уурхай дахь ХАБЭА-н 176 дугаар конвенцын хэрэг...

    Өнөөдөр буюу /2019.10.28/-нд Монголын Эрчим хүч, Геологи Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын IndustriAll байгууллагатай хамтран Уул уурхай дахь ХАБЭА-н Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 176-р конвенцын хэрэгжилтийн тухай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний эхэнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрчим хүч, Геологи Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, Уул уур...
  • 18/10/19

    Говийн бүсийн хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны...

    Говийн бүсийн “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл” хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Өмнөговь аймагт өнөөдөр /2019.10.18/ эхэллээ.  Тус зөвлөгөөнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын ЗДТГ, ХХҮГ болон ХНХЯ, ХХҮЕГ, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ны төлөөллүүд оролцож байна. Зөвлөгөөнөөр ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Хадхүү “Хөдөл...
  • 16/10/19

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаар талуу...

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал бодлыг нь сонсох уулзалт Төрийн ордонд болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр хэ...
  • 07/10/19

    Мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэх санамж би...

    Мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг асуудал нь түншлэл, салбар дундын зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх тухай байсан юм. Салбарын шинэчлэлийг амжилтанд хүргэх чухал үр нөлөөтэй энэ асуудлаар зөвлөгөөнд оролцогчид байр сууриа илэрхийлснээс гадна мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшлийн ур чадварыг өндөржүүлэх чиглэлээр ажил олгогч эздийн ойлголт, хандлагыг шинэч...
  • 03/10/19

    Мэргэжлийн боловсролын багш нарын анхдугаар зөвлөг...

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгын дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас улс орны хөгжих дэвжихийн үндэс-баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтны асуудалд бодлогын тэргүүлэх түвшний ач холбогдол өгч буйн нэг илрэл энэхүү зөвлөгөөн болж буй юм. Зөвлөгөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол...
  • 02/10/19

    “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал эхэллээ

    “Оюу толгой” компани, Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн Мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Нэн түрүүнд ХАБ-2019" Бага хурал “Аюулгүй байдалд манлайлах нь” уриатай эхэллээ. Тус хурлын дэмжигч хамтран зохион байгуулагчаар МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уур...
  • 01/10/19

    МҮЭ ийн холбоо Ерөнхий зөвлөлийн ахмадуудаа хүлээн...

    Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан МҮЭ ийн холбоо, болон гишүүн байгууллагууд ахмадуудаа уламжлал ёсоор хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Өнөөдөр МҮЭ ийн холбооны удирдлага, ажилтнуудаар ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа МҮЭ ийн холбоо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. МҮЭ ийн холбооны удирдлагыг төлөөлөн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ ийн холбооны цаг үеийн асуудлуудаар товч мэдээлэл хийж МҮЭ ийн холбоонд ажил хөдөлмөр а...
  • 25/09/19

    АНУ-ын элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уу...

    МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар АНУ-ын Элчин сайдын яамны улс төрийн ажилтан ноён Иан Роздилскиг хүлээн авч уулзлаа. МҮЭ-ийн холбооны төлөөлөл АНУ-ын элчин сайдын яамны улс төрийн хэлтсийн төлөөлөгч нартай жил бүр уулзаж, харилцан мэдээлэл солилцдог уламжлалтай билээ. Уулзалтын эхэнд ноён Иан Роздилски Монгол улсад улс төрийн ажилтнаар томилогдоод удаагүй байгаа тул Монгол улсын нийгэм, улс төрийн байдал, ҮЭ-ийн х...
  • 18/09/19

    Гэрээт өмгөөлөгчдийн сургалт эхэллээ

    Монголын хуульчдын холбоотой хамтарсан МҮЭ-ийн холбооны Гэрээт хуульч, өмгөөлөгчдөд зориулсан “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2019.09.18/ эхэллээ. Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбоо, Монголын хуульчдын холбооны хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, "МҮЭ-ийн холбооны Хуульч өмгөөлөгчдийн багийн ө...
  • 17/09/19

    Токиогийн зүүн хэсгийн ҮЭХ-ны төлөөлөгчид МҮЭ-ийн ...

    Япон улсын Кантогийн бүс нутгийн хамтын ажиллагааны хороо, захиргааны ажилчдын, Электроник, Авто машин, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл бүхий 18 хүн МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай өнөөдөр /2019.09.17/ уулзлаа. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЕНБД Г.Адьяа, ГХОНХХ-ийн дарга Э.Амарсанаа, ХХАБОҮЭХ-ны дарга О.Гантуяа нар уулзалтад байлцаж, хоёр улсын найрсаг харилцаа, ҮЭ-ийн холбоодын хамтын ажи...
  • 05/09/19

    Хүний эрхийг хамгаалагчид хуультай болно

    Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин зохицуулагчийн газрын хамтарсан “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” зөвлөлдөх уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөл оролцож байна. Хүний эрхийн хамгаалагчийн асуудалд ҮЭ-ийн оролцоо, эрх зүйн байдлыг тодорхойлох хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, тү...
  • 31/08/19

    Албан бус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад...

    Албан бус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулах олон улсын сургалт өндөрлөлөө. 8 сарын 27-30-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран зохион байгуулсан “Албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулах болон хамтын хэлэлцээр” сэдвээр зохион байгуулагдсан юм. Сургалтад Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийсл...
  • 26/08/19

    МҮЭ-үүдийн Эв санааны нэгдлийн өдөрлөг амжилттай з...

    Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй "Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн Эв санааны нэгдлийн өдөрлөг" амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгт МҮЭ-ийн холбооны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод, харъяа газрын аппаратын ажилтан, идвэхтэн сонгуультан гэсэн 160 гаруй хүн оролцож байна. Өдөрлөгийн эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Өнөөдөр Монголд үйлдвэрчний эвлэл үүсч х...
  • 20/08/19

    ӨМӨЗО-ны Ажилчны Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид айлч...

    ӨМӨЗО-ны Ажилчны Ерөнхий эвлэлийн намын дугуйлангийн дарга, дэд тэргүүлэгч Фэн Жиа Жу тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2019.08.20/ МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, Хоёр орны эдийн засаг, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд ҮЭ-үүдийн гүйцэтгэж буй үүрэг чухал байгааг онцлон, хамтын ажиллагаа улам батжиж байгаад таатай байна. Монгол улсын Хөд...
  • 09/08/19

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд МҮЭХ-ноо...

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ҮЭ-ийн байр суурь, саналаа хүргүүллээ.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төслүүдийн хүрээнд тус холбооны зүгээс өөрийн гишүүн нутаг дэвсгэрийн болон мэргэждийн үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоодоор дамжуул...
  • 05/07/19

    Х.Амгаланбаатар: Хөдөлмөрлөх эрхийг дордуулсан хуу...

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж байна.  Нийгмийн гурван талт түншлэгч талуудын хамтран боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  УИХ хэлэлцэх үед УИх-ын гишүүдээс гаргасан санал мэтээр 170 саналын томьёоллыг  МҮЭХ-л ирүүлжээ. Үүнийг тус хуулийн өмнөх хүрсэн түвшинг дордуулсан сан...
Нийт 53 хуудас/1058 мэдээ