
2025.02.28
САГСАЙ СУМЫН 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвд улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэгийн барилгын ажил 2022 онд эхэлсэн бөгөөд сумын удирдлагууд, аймгийн депутатуудаас УИХ-ын гишүүдэд санал тавьсны үр дүнд улсын төсөвт тусгагдан шийдвэрлэгдэж байсан.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор Сагсай сумын хүүхдүүд тав тухтай, аюулгүй орчинд сурч хөгжих боломжтой болж, боловсролын хүртээмж нэмэгдэж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан