П.Сайнзориг: Хуулийн төслүүд маань хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэж байна
2025.03.14

П.Сайнзориг: Хуулийн төслүүд маань хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэж байна

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийсэн. УИХ-ын гишүүн П.Сайнзориг чуулганы завсарлагааны хугацаанд Татварын багц хуульд өөрчлөлт оруулах, “Тендер”-н хуулийн шинэчилсэн найруулга, Спортын төлбөрт таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай, Арилжааны тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай, Хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих тухай зэрэг хуулийн төслүүд дээр голчлон ажиллаж байна.

Тэрбээр "Оролцож буй хуулийн төслүүд нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, төрийн нээлттэй, ил тод байдал, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулахад чиглэж байгаа" гэлээ.