
2025.03.19
Хувиараа НД төлөгчид албан журмаар даатгуулагчдын адил зээл авах боломжийг бүрдүүлж өгөхийг хүслээ
Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр сайн дурын даатгалд хамрагдан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг Арилжааны бүх банкуудад хандан уламжиллаа.
Нийгмийн даатгалын байгууллага нь 1161.3 мянган албан журмын даатгуулагч, 171.3 мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.