Сурагчдад зориулан сэтгэлзүйн болон чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа
2025.02.18

Сурагчдад зориулан сэтгэлзүйн болон чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн ЗДТГ, БШУГ, “Багшийн хөгжлийн гарц”ТББ-тай хамтран Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан сэтгэлзүйн болон чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд :

  • “ӨСВӨР НАСНЫ СЭТГЭЛЗҮЙН ОНЦЛОГ, АЙДАС ТҮГШҮҮРИЙН МЭДРЭМЖИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” сэдвээр сэтгэлзүйч Д.МӨНХМАА
  • “ХОЛЫН ЗОРИЛГОО БОДИТ БОЛ АЛХАМ” сэдвээр “Насан туршийн суралцахуйн төв”-ийн нийгмийн ажилтан Н.ЛХАГВАДУЛАМ
  • “ДУРСАМЖИЙН ҮНЭ ЦЭН” сэдвээр БХГТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Гантуул нар илтгэл тавилаа.
  • Түүнчлэн төгсөх ангийн сурагч дүү нартаа зориулж, сургуулийн дурсамжаа хадгалан авч үлдэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор “дурсамжийн дэвтэр”-ийг дурсгалаа.
  • Хаана ч мандаж явсан эх орноо, сургуулиа, багшаа, найз нөхдөө санан дурсаж, хаанаас өндийж ургаснаа бүү мартаарай хэмээн сурагч дүү нартаа захилаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан