МЭНДЧИЛГЭЭ
2024.12.31

МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд амжилт бүтээл уухайлан дуудсан шинэ он, шинэ жилийн мэндийг дэвшүүлье! 2024 он бидний хувьд түүхэн жил байлаа.

  • Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан “Илгээлтийн эздийн 50 жилийн ой”-гоо сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлж, ирэх 50 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж, үндэс суурийг бататган тавихад хамтран зүтгэх төрийн түшээдээ илгээсэн сонголтын жил байв.
  • Эх орны урагш зүтгэх хүч, эдийн засгийн гол хөдөлгүүр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн гурван жилийн хугацаанд ашигт ажиллагаа түүхэн дээд амжилтыг тогтоож, Монгол улсын эдийн засгийн 10 орчим хувийг дангаараа бүрдүүлэх болов.
  • Эрдэнэт хот өргөжин тэлж, шинэ хотхон, шинэ орон сууцууд сүндэрлэн босож 5000 айл голомтоо бадраалаа.
  • Эрдэнэт хотын бүх автозам /нийт 130 орчим км/-ыг үе шаттай шинэчлэхээр засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, эхний 50 тэрбумын ажил хөрсөн дээр бууж эхэллээ.
  • ЖДҮҮ дэмжих төслийн хүрээнд Орхон-Хөвсгөл-Булганы 1500 гаруй өрхийн бичил үйлдвэрлэгчдэд 3,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
  • Таван тивийн шилдгүүд нэгэн дээвэр дор цугларсан паралимпэд Хөвсгөл, Булган, Орхон-Хойд бүсээс алт, мөнгөн медальтнууд тодорч Монголчууд биднийгээ огшоолоо.
  • Эрдэнэт хот ногоон ирээдүй, байгальд ээлтэй ногоон хот болох зорилтыг дэвшүүлж гурван сая модыг тарьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний тэргүүлэн гүйцэтгэгч хот болов.
  • Ирэх 50 жилийнхээ түүхийг бүтээлцэж, ирээдүйгээ тодорхойлох “Шинэ Илгээлт- Шинэ Эрдэнэт” 12 төслийг Эрдэнэт хотдоо хэрэгжүүлэхээр үйлдвэр, орон нутаг хамтын ажиллагаатайгаар хүчин зүтгэхээр боллоо.
  • Үйлдвэрлэгч орон болох үндэс сууриа бэхжүүлж, зэс хайлуулах боловсруулах үйлдвэр, машины үйлдвэр, шинэ хаягдлын сангийн аж ахуй, яндангаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг гэр хороололд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг нэг төр төвлөрүүлсэн ухаалаг хот болох зэрэг хөгжлийн шинэ шатанд хүргэж, нийтдээ 20 орчим мянган ажлын байр бий болгох, эдийн засгийн үр ашгаа тэлэх боломжийг олгох төслүүдийг хэрэгжүүлэхээр болов.
  • Монгол улс анх удаа баялагтаа эзэн болох боломж бүрдэж “Баялгийн сан”-д иргэн бүрд хуримтлал үүсгэсний эхний хөрөнгө оруулалтад “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ 273 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төвлөрүүллээ.

Харин ирэх жилүүдэд бид Монгол улсын хөгжлийн тулгуур багана Хойд бүсийг цогцоор нь хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж

  • Цэнхэр далайн хязгаар Хөвсгөл нутгийг Аялал жуулчлалын бүс
  • Инженерүүдийн өлгий Орхон аймгийг- Аж үйлдвэрийн бүс
  • Анхдагчдаараа бахадсан Булган нутгийг- Боловсруулах үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлэхээр хөгжлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна.
  • Шинэ түүхийн хуудасны эхлэл болсон ирэх 2025 онд Монгол улс минь өнгөжин жавхаажиж, ард түмэн минь энх жаргаж, мөнх мандахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье!

УИХ-ын гишүүн Дамбын БАТЛУТ