Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллав
2025.04.15

Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллав

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралд оролцох замдаа Архангай аймгийн Цэнхэр сумаар орлоо.

Тэрбээр, хурлын илтгэл дээрээ дурдсан Цэнхэр сумын Алтан-Овоогийн энгэрт үхрийн шинэ үүлдэр хөгжүүлж байгаа Н.Өлзийбаяр гэх залуу чинь энэ шүү дээ. 300 гаруй үхэртэй. Махны болон сүүний төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Түүний хөгжүүлж байгаа төсөлд 30 үнээтэй малчин өрх жилийн 45 сая төгрөгийн орлоготой болох бодит тооцоотой. Яг үүн шиг жишээнүүдэд л засгийн газрын дэмжлэг хүрч очих хэрэгтэй. Н.Өлзийбаяр “одоо надад зургаан малчин байна. Дараагийн таван хүнээ би авмаар байна” гэж ярьж байлаа.

Түүний компани үхрийн шинэ үйлдвэр эрхлэхийн хажуугаар малын ялгадсаар утаагүй түлш хийн туршиж байгаа юм билээ. Бүсийн хөгжил энэ мэт идэвхтэй ажиллаж байгаа хувийн хэвшлээ дэмжсэнээр л эхэлнэ. Дагаад малчид, иргэд нь бүгд ажилтай, орлоготой болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан