Монгол, Итали улсууд "Агаарын харилцааны тухай" хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч ажиллана
2025.03.21

Монгол, Итали улсууд "Агаарын харилцааны тухай" хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч ажиллана

Өнөөдөр Монгол, Итали улсын Засгийн газар хоорондын холимог комиссын дөрөвдүгээр хуралдаан боллоо.

Хуралдаанаар худалдаа, эдийн засаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, технологи, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтуудын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн хоёр улсын дипломат харилцааны 55 жилийн ойг угтан байгуулсан "Агаарын харилцааны тухай" хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаар ярилцав. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны иргэдийн харилцааг бэхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг чухал ач холбогдолтой.