УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж, Малчны тухай хуулиа дэлгэрэнгүй танилцууллаа
2024.05.07

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж, Малчны тухай хуулиа дэлгэрэнгүй танилцууллаа

Төвшрүүлэх суманд хийсэн уулзалтад нутгийн зон олон, иргэд олноор хүрэлцэн ирж, сонирхсон олон асуудлаараа чөлөөтэй ярилцлаа.

Тухайлбал хөдөөд хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй зарим төрийн албан хаагч нарын насыг бууруулах, шинэ хоршооны санхүүжилт хэрэгжих нөхцөлийг тодорхой болгох, малжуулах хөтөлбөрийг хуульчилж хэрэгжүүлэх зэрэг санал хэллээ. Мөн Малчны тухай хуультай холбогдуулан 40 наснаас дээших ахмад малчид болон хөдөөд шилжин суурьшиж байгаа малчид малжуулах төсөлд хамрагдах боломжтой болгох зэрэг саналыг дэвшүүлж байна. Архангай аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ, ЗГ-ын гишүүд ажиллаж байгаатай холбогдуулан төрөлх Ихтамир суманд хийсэн уулзалтад хүрэлцэн ирсэн бие бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцууллаа. Мөн нутгийн зон олон, малчин түмэндээ нийт Монголын малчдын эрх ашгийг хамгаалах үүднээс өргөн барьсан Малчны тухай хуулиа дэлгэрэнгүй танилцууллаа.

Тариат суманд нутгийн зон олонтойгоо ээлжит уулзалтаа УИХ, ЗГ-ын гишүүдийн хамтаар хийж, иргэдийн санал зөвлөмжийг сонслоо.
Иргэдийн зүгээс шинэ хоршоогоор олгогдох санхүүжилтийг сонирхож байгаа боловч Хоршоог дэмжих сан шиг шалгуур, шаардлагаар малчдад олгоход хүндрэлтэйг илэрхийлж байна. Мөн Тавантолгойн хувьцаагаа арилжаалсан иргэдэд ногдол ашгаа авах боломжийг дахин бүрдүүлж өгөх, жижиг дунд үйлдвэрлэлийг нутгийн онцлогоос хамаарч дэмжих, шинээр ажлын байр бий болгох, татвар өндөр байгааг бууруулах зэрэг саналыг илэрхийллээ.
Харин Тэрх багийн малчдын зүгээс ноосны урамшуулал нь ороогүй удааширч байгааг нягтлахад анхан шатны баримт, баталгаажуулалт нь ААН-ээс цахимаар шивэгдээгүй зэргийг анхаарч ажиллахыг сумын удирдлагуудад уламжиллаа.

Хангай суманд хийсэн уулзалтаар иргэдийн зүгээс сум орон нутагт намчирхалыг халах, нийгэмд шударга ёсыг тогтоох, сурагчдын амралтыг тухайн аймаг өөрсдөө шийддэг болох, Багийн иргэдийн нийтийн хурлын даргыг орон тооны болгох, багийн хурлын тэргүүлэгчдийг бий болгох, сумын ИТХ-ын сонгуулийг томсгох, чоно агнах хориотой байгааг хэрхэх, хувийн мал эмнэлэгт төрөөс дэмжлэг тэтгэлэг байдаггүй зэрэг асуудлыг хөндлөө.Харин Малчны тухай хуульд малчдын эрүүл мэнд нийгмийн баталгаа, залуу малчдын залгамж халааг бэлтгэх, МАА-н хөгжлийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн зэрэгт талархалтай байна.

Цахир суманд хийсэн уулзалтад нутгийн зон олон өргөнөөр идэвхтэй оролцож, байр сууриа чөлөөтэй илэрхийллээ.Тухайлбал, зудын дараа малын арьс шир, сэг зэм ихээр үүссэнийг цэвэрлэх, Дарханы арьс ширний цогцолбор ямар явцтай яваа, малчдын зээлийг хэрхэх, 118 га атар газарт ногоон тэжээл тариалахаар сумын хурлаас шийдвэрлэсэн нь аймагт гацсаныг хэрхэх, суманд барилгын ажил гүйцэтгэж буй компанийн цалин хөлстэй хүндрэл зэрэг асуудлыг гаргаж тавилаа.
Улмаар хоршооны зохион байгуулалттай холбогдуулан 9 малчин өрх нэгдэж хоршоо байгуулснаар тухайн хоршоонд 5 га газрын төсөл сонгон шалгаруулалтаар өгөх болсон, Малчны тухай хуулиар малчдад мөн нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй эх үүсвэр бүрдүүлэх, малчдын хүүхдийг МАА-н сургуульд сургаж бэлтгэх зэрэг гарц шийдлийн талаар тайлбарлалаа.

Хангай суманд хийсэн уулзалтаар иргэдийн зүгээс сум орон нутагт намчирхалыг халах, нийгэмд шударга ёсыг тогтоох, сурагчдын амралтыг тухайн аймаг өөрсдөө шийддэг болох, Багийн иргэдийн нийтийн хурлын даргыг орон тооны болгох, багийн хурлын тэргүүлэгчдийг бий болгох, сумын ИТХ-ын сонгуулийг томсгох, чоно агнах хориотой байгааг хэрхэх, хувийн мал эмнэлэгт төрөөс дэмжлэг тэтгэлэг байдаггүй зэрэг асуудлыг хөндлөө. Харин Малчны тухай хуульд малчдын эрүүл мэнд нийгмийн баталгаа, залуу малчдын залгамж халааг бэлтгэх, МАА-н хөгжлийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн зэрэгт талархалтай байна.

Цахир суманд хийсэн уулзалтад нутгийн зон олон өргөнөөр идэвхтэй оролцож, байр сууриа чөлөөтэй илэрхийллээ.
Тухайлбал, зудын дараа малын арьс шир, сэг зэм ихээр үүссэнийг цэвэрлэх, Дарханы арьс ширний цогцолбор ямар явцтай яваа, малчдын зээлийг хэрхэх, 118 га атар газарт ногоон тэжээл тариалахаар сумын хурлаас шийдвэрлэсэн нь аймагт гацсаныг хэрхэх, суманд барилгын ажил гүйцэтгэж буй компанийн цалин хөлстэй хүндрэл зэрэг асуудлыг гаргаж тавилаа. Улмаар хоршооны зохион байгуулалттай холбогдуулан 9 малчин өрх нэгдэж хоршоо байгуулснаар тухайн хоршоонд 5 га газрын төсөл сонгон шалгаруулалтаар өгөх болсон, Малчны тухай хуулиар малчдад мөн нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй эх үүсвэр бүрдүүлэх, малчдын хүүхдийг МАА-н сургуульд сургаж бэлтгэх зэрэг гарц шийдлийн талаар тайлбарлалаа.

Өндөр-Улаан суманд хийсэн уулзалтаар нэн тэргүүнд сумын хэмжээнд 9 цэгт малын сэг зэмийг цэвэрлэх шаардлагатай бөгөөд техник, зохион байгуулалтад дэмжлэг хэрэгтэй байгааг хөндлөө.
Мөн эрх зүйн орчин талаасаа багын засаглалыг зөв болгох, багт эмч ажиллах, амьдрах нөхцөл бий болгоход төрөөс анхаарах зэрэг сум, орон нутагтай холбоотой олон асуудлыг хөндлөө.
Харин мал аж ахуйн салбарын цаашдын гарц шийдлийн талаар дараах саналыг илэрхийллээ. Үүнд:
- Зудын дараах малчдын амьдрал, ахуйг дэмжих, малжуулах,
- Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,
- Гэнэтийн ослын даатгалыг төрөөс даах,
- ХАА-н биржээр дамжиж түүхий эдийг борлуулдаг болох зэрэг саналуудыг илэрхийллээ.

Чулуут сумын маань иргэд сонгогчид уулзалтад өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн сонирхсон олон асуултуудад хариулт авлаа. Тухайлбал,
- Цалинтай ээж хөтөлбөрийг өөрчилж эхчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх
- 2,3 дугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ хүртээмж муу, үзүүлэхэд хүндрэлтэй, эмч нарын ажлын хариуцлага сул байгааг анхаарах,
- Ойн хаягдал мод, унанги ашиглах эрх хязгаарлагдмал,
- Төвлөрлийг сааруулах үүднээс орон нутагт эрх мэдлийг өгөх,
- 5Ш ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх,
- Ипотекийн зээлийг хөдөөд, залуучуудад түлхүү олгох,
- Малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжийг олгох зэрэг олон чухал асуудлыг хөндлөө.

Цэнхэр суманд хийсэн уулзалтад иргэд олноор ирж оролцсон бөгөөд иргэдийн зүгээс ЗГ-аас хэрэгжүүлэх “Шинэ Хоршоо” төслийн зээлийн нөхцөл, хэрэгжих хугацаа зэрэг мэдээллийг ихээр сонирхон, тодруулж байлаа.Орон нутгийн иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг дэмжих үүднээс Цэнхэрийн халуун ус, Тайхарын чулуу, Цахирын Увдисын шүтээний автозамын зураг, төсвийг хийлгэж байгаа талаар иргэдэд мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Цэнхэрийн халуун усны автозамын зураг ямар маршрутаар хийгдэж байгаа болон сумын төв дайрах эсэхийг тодрууллаа.

Хотонт сумынхантайгаа хийх ээлжит уулзалтаа амралтын өдрөөр зохион байгуулж хийлээ.Иргэдийн зүгээс Малчны тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, нэмж тусгах саналаа ирүүлэхээ илэрхийлж байна. Харин хортой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байранд нь дүгнэлт гаргуулах, тэтгэвэрт гарах насыг бууруулах асуудал удаашралтай байгааг уламжилж байна. Мөн 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд оочир дараалал, хүнд суртал ихтэй байгааг шүүмжилж байна.

Нийт малчдын эрх ашгийг хамгаалах үүднээс УИХ-д өргөн барьсан “Малчны тухай” хуулийн төсөл болон бусад бодлого шийдвэрийн талаар иргэдэд танилцуулах, санал солилцох уулзалтыг Хашаат сумаас эхлүүллээ. Энэ үеэр УИХ, ЗГ-ын гишүүд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээллийг иргэдэд хийлээ. Малчдын зүгээс Малчны тухай хуулийн талаар:

  • - Иргэдийн зүгээс Малчны тухай хуулиар малчид болон хувиараа бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болсонд талархалтай байна.
  • - Хөдөө орон нутагт шилжин ирэх иргэдийг дэмжих үүднээс орон сууц болон бусад дэмжлэгийг нэмэгдүүлэх,
  • - Хууль бус хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх, банкны зээлийн хүүг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, малчны зээлийг хэрхэх талаар санал хэлж байна.