2024.01.18
АРХАНГАЙ АЙМАГТ ОТРООР ӨВӨЛЖИЖ БУЙ МАЛЧИДТАЙ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидын хамтаар Хашаат суманд ажиллаа.Сумын хэмжээнд цасан бүрхүүл 20-70 см-ын зузаантай. Гаднын отор нүүдэл байхгүй, харин тус сумын 34 өрх 6 аймагт отроор өвөлжиж байна.
Суманд өвс, тэжээл, шатахууныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх шаардлагатай байгааг сумын удирдлагууд уламжиллаа. Үүнтэй холбогдуулан;
undefined
- Сумын малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 25 тн тэжээлийг улсын нөөцөөс шийдвэрлэлээ. Мөн 1.5 тн түлшийг АОК-оос шийдвэрлэж байна.
- Сургуулийн хичээл сар шинийн өмнө 7-хон хоног ороод сар шинээр буцаад завсарлах нь малчдад хүндрэл учруулахаар байгааг ЗГ-т уламжилж байна.
- Сумын удирдлагуудын зүгээс тус сумын отрын бүс нутагт 2021 онд олгогдсон хайгуулын зөвшөөрлийг цуцлуулахад анхаарах хүсэлтийг тавьлаа.
МАЛЧДЫН ГАР ДЭЭР БАЙГАА МАЛЫН МАХЫГ БИРЖЭЭР ХУДАЛДАН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Малчдын гар дээр байгаа малын махыг газар дээрээс нь анх удаа биржээр дамжуулан дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүд худалдан авах ажиллагааг Архангай аймгийн сумдаас хийгдэж эхэллээ. 2024 оны Улсын төсөвт 100 орчим тэрбум төгрөгийг ЗГ-т шийдвэрлэж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан өвөлжилт хүндэрсэн сумдын малчдын малын махыг худалдан авах шийдвэрийг гаргасан. Улмаар өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Сүхбаатар аймагт худалдан авах ажиллагаанууд нэгэн зэрэг хийгдэж байна.
Үүний дагуу махны төвлөрсөн арилжааг өмнөх өдрүүдэд Өндөр-Улаан, Тариат сумдад хийлээ. Харин өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хангай суманд зохион байгуулах тул малчид иргэд өргөнөөр оролцоно уу.
АРХАНГАЙ АЙМАГТ ОТРООР ӨВӨЛЖИЖ БУЙ МАЛЧИДТАЙ УУЛЗЛАА
Архангай аймагт өвөлжилтийн нөхцөл, байдал хүнд байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, УОК-ийн дэд дарга Сайханбаяр, Ариунбуян нарын хамтаар аймгийн отрын бүс нутагт ажиллаа. Тухайлбал, Архангай аймгийн Булган сумын Тусгалт багт оторлож Хангай сум болон Баянхонгор, Завхан аймгаас ирж өвөлжиж малчидтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар саналыг нь сонслоо.
УОК-ийн зүгээс Архангай аймагт дараах асуудлыг шийдвэрлэлээ;
- Архангай аймгийн малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 230 тн малын тэжээлийг нэмж малчдад нийлүүлэхээр боллоо.
- Мөн аймгийн онцгой комиссын бэлэн байдалд зориулан 50 тн түлшийг үнэгүй нийлүүллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn