БАГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТАН БОЛГОНО
2024.01.31

БАГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТАН БОЛГОНО

Архангай аймгийн 19 сумын 101 багийн засаг дарга нарыг чадавхжуулах сургалт боллоо. Тус сургалтад оролцож төрийн анхан шатны нэгжийн чухал албан тушаалтан багийн дарга нарт “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжих чиглэлээр УИХ, ЗГ-аас баталсан бодлого, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

  • Багийн дарга нарын зүгээс өвөлжилт бүх баг, суманд хүндхэн, зүтгүү байгааг уламжилж, нэмэлт тэжээлийн дэмжлэг юу юунаас чухал байгааг онцолж байна. Багийн дарга нарын гаргасан саналын дагуу тэжээлийн нөөцийг ойрын хугацаанд баг бүрд шийдвэрлэхээр боллоо.
  • Хууль санаачлагчийн хувиар “багийн засаг дарга нарыг улс төрийн тушаалтнаас болиулж Төрийн захиргааны албан тушаалтан болгох” хуулийн төсөл боловсруулж буйг дуулгахад нийт оролцогчид дэмжиж байна.
  • Багийн засаг дарга нар төрийн захиргааны албан хаагч болсноор анхан шатанд улстөржилт багасах, төрийн албан тогтвортой байх, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, анхан шатны нэгж бие даасан төсөвтэй болох, цаашид төрийн бусад албан тушаалд шатлан дэвших боломж, бололцоо бүрдэнэ.