БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг визний бодлогоо зөөлрүүлэхэд анхаарна гэв
2025.04.29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг визний бодлогоо зөөлрүүлэхэд анхаарна гэв

Өчигдөр, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa болон Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорих шаардлага үүссэн иргэдийн визний шийдвэрлэгдэх хугацаа удаашралтай байгаа талаар болон хил дээрээс иргэд буцаагдаж байгаа асуудлаар санал солилцов. Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг визний бодлогыг зөөлрүүлж, дахин хянан үзэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын зүгээс удаа дараа тавьсан хүсэлтүүдэд дорвитой арга хэмжээ авч чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн, БНСУ-ын Элчин сайдад холбогдох үүрэг чиглэл өгсөн бөгөөд Үндэсний Ассамблейгаас эдгээр асуудлуудад тууштай анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Ялангуяа иргэдийн эрх ашгийг хамгаалах, харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, найрсаг итгэлцлийг бататгах чиглэлд тодорхой бодит алхамуудыг хэрэгжүүлэхэд анхаарч, бүхий л түвшинд идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгаагаа онцлов.