
Арилжааны банкууд хүнс, ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд хүүгийн 10 хувийн хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.04.08/-ны өдрийн хуралдаанаар хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх салбарын яамны мэдээллийг сонслоо
Дараа нь Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх салбарын яамны мэдээллийг сонссон. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Энэхүү аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг тэргүүлэх чиглэл бүхий таван зорилт, 63 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд жил бүр 120 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд 2025 онд улсын төсөвт 52.8 тэрбум төгрөг тусгасан байна. 2025 оны эхний улиралд аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээг байгуулан зээл олгож эхлээд байна. Энэхүү зээлийн хүүгийн 10 хувийн хөнгөлөлтийг үзүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хувийн өмчийн 800.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэсэн тооцоолсон гэж байлаа.
Мөн мэдээлэлд хаврын тариалалтын бэлтгэл ажлын хувьд улсын хэмжээнд 2025 онд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 360.7 мянган га-д, төмс 20.1 мянган га-д, хүнсний ногоо 18.8 мянган га-д, тэжээл 141.1 мянган га-д, тосны ургамал 103.7 мянган га-д, жимс жимсгэнэ 7.9 мянган га-д тус тус тариалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж эхлээд байгааг дурджээ.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт 45.4 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 35.0 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 3.5 мянган тонн, үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд арилжааны зориулалттай 7.0 мянган тонн үр хадгалж байна. Тариалангийн долоон аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үрийн улаанбуудай импортоор авах зөвшөөрөл авсан. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгааг дурдсан байв.
Таримлын сэлгээг нэмэгдүүлэх, малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК есөн төрлийн тэжээлийн таримлын үр 1600 тонны нөөц бүрдүүлэн зээлээр олгов. Тариалангийн талбайг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгөөр тариалан бүхий аймгуудад нийт 370.8 мянган ширхэг төмөр бетон шон, тэрбум төгрөгөөр 4 байршилд 102.3 км тариалангийн талбайд ойн зурвасыг байгуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт 45.4 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 35.0 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 3.5 мянган тонн, үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд арилжааны зориулалттай 7.0 мянган тонн үр хадгалж байна. Тариалангийн долоон аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үрийн улаанбуудай импортоор авах зөвшөөрөл авсан. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгааг дурдсан байв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, С.Замира, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, агуулах болон хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэх хугацаа дууссан тул арга хэмжээ авах эсэх, улаан буудайн үрийг импортлох гэрээ хэлцлийг шуурхайлах, малын тэжээлийн тариалалтын үр болон тосны ургамлын тариалалтыг үндэсний үйлдвэрээ түүхий эдээр хангахад тухайн сортыг нь тариалуулах чиглэлд зохицуулалт хийж буй талаар лавлав.
undefined
Ж.Энхбаяр сайд хариултдаа, “Атрын 4” аяны гол зорилго нь улаан буудайнаас гадна бусад тэжээлийн таримал, тосны ургамлын тарилалтыг эрс нэмэгдүүлнэ гэдгийг дурдаад энэ хүрээнд үндэсний тосны үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд улаан буудайтай адилхан урамшуулал олох асуудлыг боловсруулж байгаа гэв. Мөн үрийн импортод 4.3 мянган тонны зөвшөөрөл өгсөн тул удахгүй оруулж ирнэ. Дотоодод 1.5 мянган тонн үр бэлтгэсэн гэдгийг сайд хариултдаа онцлоод томоохон аж ахуйн нэгжид нийлүүлэх 6.0 мянган тонн үр бэлэн. Түүнчлэн тэжээлийн үрийн нөөцийг боломжийн хэмжээнд бүрдүүлж байна хэмээн хариулсан.