Д.Очирбатын нэр "Очирмаа' болох нь
Хүйсийн тэгш эрхийг хангах тухай хуулийн төслийг парламентад ергөн барьснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Гэвч нягталж шалгах ёстой гэснээр ажлын хэсэгт шилжсэн. Харин ажлын хэсгийнхэн хуулийн төслийг орвол гардаггүй хар авдартаа цоожилсон бололтой. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад одоохондоо тө сөв хэлэлцэж байгаа болохоор хойш тавиад байгаа гэсэн хариу хэлэв. Уг хуулийн төслийг батлуулахын төлөө хүч хөдөлмөрөө баран гүйж яваа Д.Очирбат гишүүний нэр ч өөрчлөгдөх гэнэ. Өөрөөр хэлбэл, намын нөхөд нь наанаа таатай хандаж байгаа ч цаанаа дурамжхан байгаа аж. Жендер гэж хөөцөлдөн хүүхнүүдийн төлөө гүйж яваа түүнийг "Очирмаа" болгох сурагтай. Иймээс нэрээ бодвол хуулийн төслөөс холдох, нийгмээ бодвол батлуулах гэсэн хоёр сонголт түүнд үлдэж.