Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Засгийн газрын сайд нар оролцож байна
2025.04.14

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Засгийн газрын сайд нар оролцож байна

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан.

Энэ хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Бүсийн аймгууд дан ганцаар хөгжих бус тулгамдсан саад бэрхшээлийг хамтдаа даван туулах, нэг бодлогоор түргэн шуурхай ажиллах хэрэгтэй юм.