
2025.01.14
ЭМНЭЛГҮҮДИЙН ДОТООД АГААР СЭЛГЭЛТ, ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны санаачилгаар Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дотоод агаарын чанар, сэлгэлтийг сайжруулахаар нийслэлийн 2025 оны төсөвт холбогдох санхүүжилтийг тусгаад байна.
Уг ажлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн "Амгалан" амаржих газар болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг 23 эрүүл мэндийн байгууллага үзүүлж байна. Өнгөрсөн сард оргил ачааллын үед хүүхдийн нийт 2681 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс 2448 буюу 91.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа юм.