
2024.09.28
Сонгинохайрхан дүүргийн “Авьяас” хүүхдийн ордон жүдо, бүжиг, уран нугаралт, таеквондо, кино драмын чиглэлээр 2013 оноос тасралтгүй сургалт явуулж байна.
НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байхаасаа энэ ордны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж 11 дэх намартайгаа золгож байна. Монголын шилдэг багш нар ажилладаг тус ордны хүүхдүүд спортын өндөр амжилт үзүүлж, ДАШТ, АТАШТ, УАШТ-нд амжилттай оролцож, ОУХМ 5, спортын мастер 33 төржээ.
Мөн тайз, дэлгэцийн олон бүтээлд бяцхан шавь нар нь дүрээ мөнхөлж, амжилт бүтээл арвин байгааг харахад сайхан байлаа. Та бүхэндээ урлаг, спортын өндөр амжилт хүсье
