ХУД-ийн 23-р хороонд баригдаж буй 960 хүүхдийн сургуулийг барихад шаардлагатай төсвийг шийдлээ
2025.05.26

ХУД-ийн 23-р хороонд баригдаж буй 960 хүүхдийн сургуулийг барихад шаардлагатай төсвийг шийдлээ

ХУД-ийн 23-р хороо 3400 мянга гаруй өрх, 11 мянган хүн амтай ч нэг ч сургуульгүй. Тэгвэл уг хороонд 960 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар 2024 онд ажлыг эхлүүлээд байсан. Гэвч төсвийн асуудлаас үүдэн барилгын ажил удаашралтай байгаа учраас УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлээс анхаарч шаардлагатай төсвөөс 6 тэрбум төгрөг олгохоор боллоо. 

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон нийслэлийн холбогдох албаныхан ХУД-ийн 23-р хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай танилцсан юм.

Түүнчлэн 23-р хороо нэг ч улсын сургуульгүй учраас хоёр буудлын цаана байрлах 34-р сургуульд хүүхдүүд хичээллэдэг байна. Тиймээс тус хорооны эцэг, эхчүүд шинэ сургуулийн барилгын ажлыг хурдлуулж, үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Хан-Уул дүүргийн 23-р хороо Яармагт баригдаж байгаа улсын ганц сургуулийн барилгын ажилтай танилцаж байна. Энэ сургуулийн барилгын ажил 2024 онд эхэлсэн. Барилгын ажил графикийн дагуу явагдаж байна. Тус сургуулийн барилга 18 тэрбум төгрөгөөр баригдана. Гэтэл энэ онд нийслэл дээр 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан байна. Барилгын компанийн зүгээс 11-р сард ашиглалтад оруулах гээд зорьж өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна. Харин одоо нийслэлээс олгох төсвөө нэмэгдүүлж, барилгын ажлаа дуусгах шаардлагатай байна. Нийслэлийн төсөвт тус сургуулийн барилгын зардлыг шийдэхэд анхаарч ажиллана гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан