Р.Сэддорж: Тус хуулийг энэ удаадаа хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсэг гаргаад ажиллаж болох уу
УИХ-ын чуулганы /2025.05.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Сумын ИТХ-ын Байгаль орчны зөвлөл болон төсөл хэрэгжих газар нутгийн багийн ИНХ-д танилцуулдаг байх нь зайлшгүй шаардлагатай. Энэ хуулийн 7.14-д Засаг дарга 10 хоногт хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцно гэсэн заалт орж байгаа юм байна. Үүнийг дэмжихгүй байна. Энэ хуулийг энэ удаад хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсэг гаргаад ажиллаж болох уу С.Одонтуяа сайд аа. Ажлын хэсэг гаргаад түүн дээрээ бүс болгоноос гишүүд оролцоод ингээд явбал зүгээр байна. Нэг ёсондоо, ажлын хэсэг гаргаад хэдий хугацаанд ажиллаж болох вэ. Асуудалд ултай, суурьтай ажиллах хэрэгтэй байна. Мөн судлах хэрэгтэй. Хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй байна!

Сэтгүүлч