2025.06.03

Л.Соронзонболд: Монголбанк Засгийн газрын хөтөлбөрт оролцохдоо ямар алдагдал гарах талаар анхнаасаа төлөвлөгөөтэй оролцдог болох хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/03ны өдрийн хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ.

 

Уг тайлангтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв. 

 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: 

Нэгдүгээрт, Монгол банкин дээр Засгийн газрын хөтөлбөрт оролцоод түүнийг хэрэгжүүлэхэд алдагдал гарч ирж байгаа. Тэр алдагдлыг анхнаасаа хөтөлбөрт орохдоо ямар хугацаанд, яаж барагдуулах вэ гэдэг төлөвлөгөөтэй ажилладаг болмоор байна гэдэг чиглэл өгмөөр байна.

 Хоёрдугаарт,  жил болгон мөнгөний бодлогын нэг чиглэл батлуулдаг. Тэгэхдээ төсвийн хүрээний мэдэгдэлтэй адилхан. Монгол банкны баланс алдагдал ойролцоогоор бодлогын хүрээнд зардал нь хэд болох гээд байна. Баланс нь хэд болох гээд байна гэдэг нэг чиглэлтэй болохгүй бол чөлөөтэй алдагдал хийж болно гээд яваад байж  болохгүй байх. Америк Энэтхэгийн төв банкнууд улсдаа мөнгө өгөөд ашиг хийдэг. Тэрийг нь төсөвт нь өгдөг. 

 Монгол банк бол статистик энэ чадамж их сайтай. Гэхдээ яг тодорхой бодлогын судалгаа авах гэхээр мэдээлэлд хариулж өгч чадахгүй асуудал харагдаад байгаа юм. Ялангуяа мөнгөний нийлүүлэлт, зээлтэй холбоотой. Монгол Улсын 2024 оны ДНБ-ийг нэмэгдүүлэхэд гарсан зээлийн олголт хэд юм бэ? гээд л асуухаар хариулж чадахгүй. Одоо жоохон нарийсмаар байна. Илүү мэргэшсэн чиглэл рүү статистик мэдээллээ цуглуулж авдаг болох тал руугаа хандмаар байна. 

Уул уурхайн салбар хамарсан эдийн засагтай улс. Монгол Банк бол алтны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогоор дэмждэг. Энэ хүрээндээ гаднын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ үйл ажиллагаагаа цаашдаа өргөжүүлэх тал дээр нэлээн ажлууд хийх ёстой. Танай тайланг харахаар бол алтны чиглэлээр гадаадын банк санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ хэлцэл нь нэг ганц  банктай л хийсэн юм байна. Цаашдаа энийгээ жоохон өргөжүүлэх тал дээр анхаармаар юм шиг санагдаад байгаа. Тийм учраас энэ дээр анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. 2026 оны төсөв дээр ер нь Монгол банкны дүрмийн санг нэмэгдүүлэх талаар яг тодорхой санал гаргаад үүн дээр Сангийн яамтай тодорхой санал солилцож бичгээ явуулах ёстой.