2025.01.16

А.Ариунзаяа: Баялгийн сангийн хөгжилд анхаарч, хяналт сайн тавиарай

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг дэвшүүлсэн юм.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол банкны хяналтын зөвлөлийн удирдлагаар болон гишүүдээр нэр дэвшсэн бүх хүмүүсийг дэмжиж байна. та бүхэн төсвийн болон мөнгөний бодлого хоорондоо холилдохгүй байх тал дээр анхаарч өгөөрэй. Капитал банкны хохирогчдын нийгмийн даатгал, ЭМД-ын сангийн хохирлыг барагдуулах тал дээр шуурхай ажиллах хэрэгцээ шаардлага байгаа. Яагаад гэвэл эс үйлдэхүйгээрээ яагаад удаашруулж байна вэ? Ямар учир шалтгаан.Үүн дээр Хяналтын зөвлөл сайн ажиллах шаардлагатай. Банкнуудын дампуурлыг өмнөх үед нь ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ. Үүн дээр зоригтой ажиллаарай. Ялангуяа Энхжаргал нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа бид нар хамтдаа Капитал банкны эрх хүлээн авагчтай хамтарч, хөрөнгийг борлуулах, шилжүүлэх замаар авлагаа тодорхой хэмжээнд барагдуулж чадсан.

Гэхдээ цаана нь маш их хөрөнгө хэвээрээ байгаа. Үнэ цэн нь алдагдаж байна. Алдагдал барагдуулахгүй байгаа нь тэтгэвэр төлөгчдийн шимтгэл төлөгчдийнхөрөнгө нь алдагдсан байгаад их нөлөөлж байгаа. Үүндээр анхаараарай. Үндэсний баялгийн сангийн хөрөнгөМонгол банкан дээр байршихаар болж байгаа. Энэ баялгийн сангийн хөгжил дээр анхаарч, хяналтаа тавина байх.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn