2025.01.16
Л.Соронзонболд: Зээлийн хүүг бууруулах шаардлагатай
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд дараах байр суурийг илэрхийллээ.
2025-2028 онд Монгол Улс эдийн засгаа тэлж нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүнээ хоёр дахин нэмэгдүүлэх ийм зорилт тавьсан За нөгөө талдаа Монгол банкны мөнгөний бодлого,төсвийн бодлогоос хараат бусаар ажиллах ийм шаардлага байгаад байгаа юм. Тийм учраас энэ Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр нэр дэвшиж буй улсуудын үүрэг, роль маш их чухал. Хамтарсан шийдвэр гаргах ёстой.
Дээрээс нь хараат бус хариуцлагатай байх ёстой. Тийм учраас орон тооны бус гишүүнээр хэрвээ та бүхэн сонгогдох юм бол энэ зарчмаа маш сайн баримталж ажиллаарай. Үүнийг захимаар байгаа юм. Хоёрдугаарт, Монгол банкны мөнгөний бодлого дээр ялангуяа уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслүүд энэ Монгол Улсынхаа эдийн засгийн нөхцөл байдалд тохируулж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр нэлээн сайн судалж, санал онолоо хэлж байгаарай. Зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна. Ялангуяа энэ бизнес эрхэлж байгаа ажлын байр бий болгож буй, ДНБ-ийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа. энэ хэсэг рүү чиглэсэн бодлогод сайн анхаараарай.
Монгол Улсын хувьд бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгаа. Тийм учраас энэ технологийн дэвшлийг ашигласан, төлбөр тооцоонд бүх бизнесийн үйл ажиллагаанд энэ төлбөр тооцоог технологийн дэвшлийг ашиглах дээр анхаарах ёстой. Ялангуяа олон улсын төв банкнууд, Төв банкны тоон валютыг нэвтрүүлж байна. Жижиглэнгийн хэлбэрээр, бөөний хэлбэрээр нэвтрүүлж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn