О.Саранчулуун: Манайд хандив зөв босгоод, зөв зохион байгуулах эрх зүйн орчин сул байна
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нэр дэвшигчдээс дараах зүйлийг тодрууллаа.
Монгол Улсад ТББ-ын тоо 20 мянга гаруй бий. Улсын бүртгэлд тайлангаа өгдөг нь тэр тооноосоо бараг 5, 6 дахин цөөхөн болчхоод байгаа. Төрийн бус байгууллагуудад тулгамддаг ямар асуудлууд байна вэ гээд судалгаа хийгээд үзсэн. 2019 оны судалгаагаар ТББ ашгийн бус. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. ТББ энэхүү ажлаа хийхэд нь хандив босгох асуудал гардаг. Тэгэхээр хандивыг зөв босгоод, зөв зохион байгуулахэрх зүйн орчин манайд их сул байна. Олон улсад санхүүгийн байгууллагууд нь хандивын харилцаанд зохицуулагчийн үүрэгтэй оролцдог. Жишээлбэл Америк, барууны орнуудад иргэн, ААН өөрөө сайн дураараа жил болгон өөрийнхөө орлогын тодорхой хувийг хандивт өгдөг, ийм жишиг байдаг. СЗХ өнгөрсөн 4 жилийг харахад маш өсөлттэй,хурдтай явж байгаа байгууллага юм байна гэж тайлангаас нь харсан. Энэ хандивын харилцааг хэрхэн зохицуулах вэ?
Үүнийг хурдтай зохион байгуулчихвал нөгөө, ЖДҮ гэдэг шиг жинхэнэ ТББ нь ялгараад ирнэ. ТББ-ын чадавх бий болно. Хандивыг харилцаанд зохицуулагчийн үүрэгтэй оролцож байгаа ямар олон улсын хувилбар байгаа вэ. Америкт яаж хандив өгдөг вэ гэхээр тодорхой хэмжээний сайн дурын ажлыг хийгээд, тэрэндээ дүйцэхүйц цалингаа хандив хэлбэрээр олгодог. Одоо тодорхой байгууллага сонгодог, тэр байгууллагууд нь тухайн байгууллагын нийгмийн хариуцлагын цэсээс сонгож байгаад хандив өгдөг, ийм сайхан тогтолцоонууд байгаа. Энэ нь өөрөө иргэдийн нийгмийн сайн сайхан байдалд оролцох оролцоог ингээд дэмжиж өгсөн. Ийм зөв тогтолцоо байгаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn