Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн борлуулах биржийн тухай хуулийг хэлэлцэж эхлэлээ
2010.12.16

Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн борлуулах биржийн тухай хуулийг хэлэлцэж эхлэлээ

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн борлуулах биржийн тухай хуулийн төслийг цаашид УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх талаар гишүүд хэлэлцлээ. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд 39 гишүүн сууж байгаа буюу 51.3 хувийн ирцтэй байна. эдгээр гишүүд Хөдөө аж ахуйн бирж байгуулах хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж 86.4 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл: Ченжүүдийн брокер болгох асуудлыг энд суулгаж өгөх ёстой гэсэн бол Д.Балдан-Очир гишүүн "Хуулийн ерөнхий зарчмын хувьд дэмжиж байна гээд Гэхдээ...." хэмээн хатуухан байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Я.Батсуурь гишүүн сүүлийн үед төр бүгдийг шүүрч авч хийдэг, хувийн хэвшлийнхний ажлыг булааж авдаг байдал түгээмэл болсон   байна гэдгийг хэлсэн бол Б.Бат-Эрдэнэ гишүүн "Энэ хууль үнэхээр үр дүнтэй байж чадах уу" хэмээн хууль санаачлагчидаас асуусан юм.

Ц.Даваасүрэн гишүүн хуулийн төсөл их цомхон, биржийн удирдах бүтцийг тодхаруулсан, харин биржийн харилцааг зохицуулсан нарийн зүйл алга гэж гэсэн бол Д.Очирбат гишүүн "энэ Ченжүүдийн дэмжсэн хууль юм бишүү" хэмээн асуусан юм. Харин Ж.Сүхбаатар гишүүн энэ асуудал дээр "Төрийн хүчтэй оролцоо энэ асуудал дээр хэрэгтэй байх нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байсан бол А. Тлейхан гишүүн Энэ хууль баталагдаад хамгийн түрүүнд ямар үр дүн гарах вэ? гэдгийг хууль санаачлагчдаас асуусан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.