Говийн бүсийн "Дата төв" Өмнөговь аймагт байгуулагдана
2025.05.12

Говийн бүсийн "Дата төв" Өмнөговь аймагт байгуулагдана

Говийн бүс-ийг "Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болон ногоон эрчим хүчний дэд бүс" болгон хөгжүүлэхэд дижитал дэд бүтцийг сайжруулах нь чухал юм. Энэ хүрээнд бид эрчим хүч болон харилцаа холбооны дэд бүтцийг хооронд уялдуулан сайжруулах чиглэлд ажиллаж байна.

Говийн бүсийн 13 цэгт сүлжээ оруулна. Мөн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулна. Өнөөдөр дэлхийн дата төвийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 10-12 хувь өсөх таамаг байна.

Дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байгаа энэ үед Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талаа ашиглан дижитал эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан