Татварын багц хуулийг баталснаар татварын дарамтыг багасгаж бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болно
2025.03.18

Татварын багц хуулийг баталснаар татварын дарамтыг багасгаж бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болно

УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

  • 14 мега төслийг хэрэгжүүлэлтийг хурдасгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр улс орны хөгжлийг хурдасгах, боломж бий болж ард иргэдийн амьдралын чанар сайжирна.
  • Татварын багц хуулийг батална. Үүний үр дүнд иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх татварын дарамтыг багасгаж үйл ажиллагаа явуулахад бодит дэмжлэг болно.
  • Хуулиас давсан журмыг байхгүй болгоно. Ингэснээр авлига хүнд суртал арилна.
  • Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, өрсөлдөөний тухай хуулийн төслийг батална. Ингэснээр хэт давамгайлсан монопол салбар бүрт арилж зах зээлийн шударга өрсөлдөөний тогтолцоо бүрдэнэ. Үүний үр дүнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ.

Мөн улс орны хөгжилд чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлахаар төлөвлөж байна.