Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн талаар ярилцав
2011.05.26

Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн талаар ярилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат Азийн Хөгжлийн БанкныМонгол дахь Нийгмийн салбарын нэгжийн ахлагчноён К.Бодартыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтынүеэр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт болон цаашдын үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцов. Уг хөтөлбөрийгсанхүүгийн хямралыг даван туулах, эдийн засгийг тогтворжуулах хүрээнд Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан хамтран 2008 оноосхэрэгжүүлж байгаа ажээ.

Ноён К.Бодарт нийгмийн хамгааллын шинэчлэл хийх асуудал парламент дээр удаашралтай байгаа учир зарим хөтөлбөр, төсөл хэрэгжихгүйбайгааг дуулгалаа.Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй байгаад сэтгэл дундуур байгаагаахэлсэн юм. Учир ньнийгмийн халамжийг цөөлж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлсэнээр хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт олгогдох боломжтойг тэрээр тайлбарлаж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийгэнэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудал ямар шатанд байгаагБайнгын хорооны даргаас тодруулж хариулт авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.