УИХ-ын гишүүн Г.Баярсайхан буян үйлдэж явна
2011.08.19

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан буян үйлдэж явна

УИХ-ын хаврын чуулган завсарлаж орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллах нэрээр.аймаг сумынхаа наадмыг хэсэж явна. Харин хотын дүүргээс сонгогдсон гишүүд л төрийн ордноор эргэлдэнхэн амрах ажиллах хоёрын завсар байх шиг байна. Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойргийнхоо хүүхэд багачуудын шүдийг япон эмч нараар үзүүлж, солонгос эмч нараар дөрвөн өндөр настанд үнэ төлбөргуй болор суулгуулах хагалгааг нь хийлгэж яваа сурагтай. Эрхэм баян эрүүл мэнд гэдгийг мэдэх эмч гишүүн сүүлийн үед Чингэлтэй дүүргийн арван нэгдүгээр хороонд монголдоо байхгүй хамгийн том эрүү нүүрний үндэсний төвийг байгуулахаар Нүүр ам судлалын сургуулийнхантай үй зайгүй нөхөрлөж байгаа гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.