“УИХ-ын гишүүд бол арслан юм”
2012.01.23

“УИХ-ын гишүүд бол арслан юм”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн үед цэцэн үгээрээ алдарших болов. Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газраас гарахад тэрээр байр сууриа хатуухан илэрхийлж," АН - ы нхан  бялуу хүртчихээд, үйрмэг үлдэхээр нь гарч явлаа " гэсэн нь ончтой зүйрлэлийн эхний байрт шалгарсан. Харин өчигдөр болсон чуулганы хуралдааны үеэр Сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байхад мөн л дахин нэг зүйрлэлээр  олныг баясгалаа. "Хаванд соёо хийсэн ч чоныг хазаж   ' чадахгүй. Чоныг арслан л хазна. УИХ-ын гишүүд бол "арслан" юм. Хууль бол чонын шүдтэй хав шиг биш, арслангийн шүдтэй байх ёстой" хэмээн зүйрлүүлэв. Харин Х.Тэмүүжин гишүүний санаачлан батлуулсан дээрх хууль арслангийн шүд үү, эсвэл хаванд хийсэн соёо юу гэдгийг харах л үлдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.