Отгонтэнгэрийн бүсгүй
2012.01.23

Отгонтэнгэрийн бүсгүй

Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын төрсөн өдөр. Математик бол бүх шинжлэх ухааны оргил нь болохоор хүүхдүүдэд хичээлээ тааруухан  заах эрх байхгүй. Энэ бол  Отгонтэнгэрийн бүсгүйн баримталдаг зарчим. Д.Дэмбэрэл даргын хуруу дарам цөөн бүсгүйчүүдийн нэг тэрбээр "Өнгө мөнгөнд хууртдаггүй, үзэл бодолдоо үнэнч хүмүүс  намайг  хоёр дахь удаагаа сонголоо. Тэднийхээ төлөө чөмгөө дундартал ажиллана гэж боддог" хэмээн өгүүлсэн удаатай.

Хүүхдийн мөнгө, тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө үргэлж хамгийн түрүүнд дуугарч байдаг тэрбээр нийгмийн асуудалд илүү анхаардаг. Багшаа гэж хүндлэн дуудуулдаг олон зуун шавьтай тэрбээр "Алтан гадас "одон хүртэж, Ардын гэгээрлийн, Банк санхүүгийн, Хууль зүйн тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнуулж байжээ. Өнгөрсөн жил гавьяат багш цол тэмдгээр энгэрээ мялаасан түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.