2010.06.30
УИХ-ын Ёс зүйн дэд хороо шинэ бүрэлдэхүүнээр хуралдлаа
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны шинэ бүрэлдэхүүнээ өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Дэд хорооны дарга Г.Баярсайхан иргэдээс ирсэн өргөдөл гомдлын талаар мэдээлэл хийв. Мөн УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийх, УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчил сэдвээр хэлэлцүүлэг хийх саналтай байгаагаа Г.Баярсайхан танилцуулсны эхний саналыг гишүүд нь дэмжээгүй байна.
Харин ашиг сонирхлын зөрчил сэдвээр хэлэлцүүлэг хийхийг дэмжжээ.Ёс зүйн дэд хороо иргэдийн өргөдөл гомдлыг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэх, гишүүдийг ёс зүйн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлын төлөвлөгөө гаргахаар болсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.