400 дахь төслийн ойг тэмдэглэв
2012.02.07

400 дахь төслийн ойг тэмдэглэв

2012 онд Монгол Улс болон Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа ба “Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн 400 дахь төслийн ойн ёслолын арга хэмжээ Улаанбаатар хот дахь Японы Элчин сайдын яаман дээр 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний эхэнд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дараах 4 төсөлд гарын үсэг зурав. Шастины нэрэмжит төв эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их засварын төсөл (99.843 ам.доллар) Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн их засварын төсөл (99.071 ам.доллар) Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургуулийн дотуур байрны барилга барих төсөл (109.281 ам.доллар) Улаанбаатар хотын “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн барилгын өргөтгөлийн төсөл (99.545 ам.доллар)Үүнийн дараагар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Такенори Шимизү тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн албаны хүмүүст талархал дэвшүүлж, үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ Япон Улсын Засгийн газрын хувьд энэхүү тэмдэглэлт ойн жилийг тус хоёр орны харилцааг улам эрчимжүүлэх боломж хэмээн ойлгон, хамтын ажиллагаагаа салбар бүрт нягтруулж, “Стратегийн түншлэл” бүхий улсууд болох чиглэлд ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс оролцож, үг хэллээ. Эрүүл мэндийн яамнаас Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа нар болон харьяа эмнэлэг, төвийн дарга, захирал нар оролцлоо.
Эх сурвалж
Эрүүл мэндийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.