Жон Маккейн Оросын Ерөнхий сайдыг тавлажээ
АНУ-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг Жон Маккейн
2012.02.07

Жон Маккейн Оросын Ерөнхий сайдыг тавлажээ

АНУ-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг  ОХУ-ын эрх баригчдыг тохуурхсан утгатай захидал бичсэн байна. Тэрбээр өөрийн Twitter-ээр дамжуулан Оросын Засгийн газрын тэргүүн Владимир Путинд бичсэн захидалдаа “Хүндэт нөхөр минь, Арабын хувьсгал танай хаяанд ирчихсэн юм биш үү. Төрийн эрхийг гартаа авах таны төлөвлөгөө ингээд үлгэр болох шив дээ” хэмээжээ. Москвад хэд хоногийн өмнөөс эсэргүүцлийн арга хэмжээ дахин эхлээд байгаа билээ. Жагсаал одоогийн байдлаар тайван байдалтай өрнөж байгаа ч, цаашид үймээн самуун болон хувирч болзошгүй тул хотын захиргаа харуул хамгаапалтыг сайжруулах тушаал буулгажээ. Сенатын гишүүн Жон Маккейн мөн өөрийн цахим хуудаснаа “Арабын хавар мандтугай. Орон орны дарангуйлагчид сөнөгтүн” хэмээн олон зүйл бичсэн нь Оросын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлсэн байна.
Нийтлэлч

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.