Сонгуулийн сурталчилгааны самбарын тоо, хэмжээний хязгаарыг тогтоов
2012.03.27

Сонгуулийн сурталчилгааны самбарын тоо, хэмжээний хязгаарыг тогтоов

Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай, болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоохоор хуульд заасан билээ.Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр болсон хуралдаанаараа сурталчилгааны самбарын тоо, хэмжээний хязгаарыг тогтоолоо.

Тогтоол ёсоор сонгуулийн сурталчилгааны самбар нь гурван ангилалттай байх бөгөөд нэг тал нь 5 м.кв-аас 120 м.кв-аас ихгүй байх, албан ёсны зөвшөөрөлтэй самбарын тоо дүүрэгт 460 хүртэл, суманд 200 хүртэл байхаар тогтоов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Эх сурвалж
Сонгуулийн ерөнхий хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.