Хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ
2012.03.29

Хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай УИХ-ын даргын захирамж


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ
2012 оны 03 сарын 28-ны өдөр
Дугаар 47 Улаанбаатар хот
Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухайМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосугай:1/ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Усны тухай /Шинэчилсэн найруулга/ , Ойн тухай /Шинэчилсэн найруулга/ , Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/, Хог хаягдлын тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Амьтны тухай хуулийн төслүүд;
2/ Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3/ Инновацийн тухай хуулийн төсөл;
4/ “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/ Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл;
7/ Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;
8/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт;
9/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
10/ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
11/ “Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
12/ бусад.
2. Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосугай.
3. Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т тус тус даалгасугай.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.