Цахим тендерийг шалгаруулна
2012.03.29

Цахим тендерийг шалгаруулна

Мэдээлэл солилцох тухай зөвлөлгөөн боллоо

Сангийн яам, гааль, татварын мэдээлэл солилцох тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын өөрчлөлт шинэчлэлтийн талаар Мэдээлэл солилцох тухай зөвлөлгөөн боллоо. Уг зөвлөлгөөн дээр Сангийн сайд Д.Хаянхярваа, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нар оролцогчдод хандан илтгэл танилцуулж мэдээлэл хийлээ. Цаашид 1. Төрийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох ажлыг эхлүүлэх

2. Гааль татварын ологын талаархи мэдээллийг ил тод болгох

3. Төр хувийн хэвшлийн түншлэлийн мэдээлэл солилцох ажлыг хурдан шуурхай болгох

4. Цахим тендер шалгаруулалтын системийг бүрэн ажиллагаад оруулах

5. Төрийн сангийн төлбөр тооцоо шуурхай болгох

6. Санхүүгийн болон татварын тайланг хүлээн авч, нэгтгэх ажлыг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж иргэдэд үзүүлдэг татварын болон гаалийн үйлчилгээг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээ, татварын орлогын талаарх мэдээллийг тогтмол мэдээллэх, хувийн хэвшлийн түншлэлийн харилцан мэдээлэл солилцох, ажлыг хурдан шуурхай, үнэн бодитой байлгах, ажлыг зохион байгуулах. Иргэд, аж ахуйн нэгж ямар үйл ажиллагаа эсвэл үйлчилгээ эрхлэх, төрийн үйлчилгээ авахын тулд төрийн байгууллагуудаас олон тооны ижил утгатай тодорхойлолт, мэдээлэл цуглуулах шаардлагатай болдог.

Энэхүү тогтолцоог халж төрийн нэг байгууллагаас бүх төрлийн мэдээллийг авдаг тогтолцоо руу аажмаар шилжихийн эхлэл болж байгаа юм. Тухайлбал цагдаагийн бичиг, бүртгэлийн бичиг, өр төлбөр, шүүхийн тодорхойлолт гэх мэт. Цахим тендер хэлбэрээр тендер шалгаруулалтыг явуулснаар иргэд, тендерт оролцогч нарт хүргэх мэдээллийг нээлттэй ихээхэн хэмжээгээр өсч, тендерт оролцох зардал буурах, хугацаа хэмнэх зэрэг олон давуу талыг бий болгож байна. Цахим тендер шалгаруулалтын системийг ашиглан анхны тендер шалгаруулалтыг 5 дугаар сард зохион байгуулна.
Эх сурвалж
Сангийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.