Эрх баригч намын бүлгүүд хуралдана
2012.04.09

Эрх баригч намын бүлгүүд хуралдана

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 09-ний Даваа гаригт:-
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 09-ний Даваа гаригт:- Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
- Байгаль орчныг хамгаалах чиглэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
- Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- “Хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд
;- “Энержи Ресурс” ХХК-д нүүрс олборлох талбай болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талаар тодруулж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.