Б.Обама залуучуудыг дэмжинэ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама залуучуудыг дэмжиж ажиллах гэнэ. Тэрээр энэ ажлынхаа хүрээнд 110 мянган ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.
Тэрээр хэлэхдээ зун залууст ажил хийх боломж гардаггүй, ажлын байр байдаггүй учраас улирлыг нь тааруулж байгаа гэв. Ажлын байрыг газар нутгийн хувьд хязгаартай хийх бөгөөд Филаделфи, Чикаго, Сан Франписко хотуудад ихэвчлэн ажлын байр бий болгох аж.
Чикагогийн сургуулийнхан л гэхэд 973 ажлын байраар хангагдах боломж нээгдэж байгаа юм. Одооноос эхлэн жил бүрийн дөрвөөс долдугаар сарын хооронд их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг түр ажлын байраар хангах төслийг хэрэгжүүлж эхлэх юм байна.