Д.Дэмбэрэл, Э.Мөнх-Очир, С.Баярцогт нар лобби бүлэгт оржээ
2012.04.25

Д.Дэмбэрэл, Э.Мөнх-Очир, С.Баярцогт нар лобби бүлэгт оржээ

Ер нь аливаа шийдвэрийг УИХ-аас гаргаж, Засгийн газар хэрэгжүүлдэг. Энэ утгаараа залуучууд руу чиглэсэн бодлогыг гаргаж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх лобби бүлгийг УИХ-д ч байгуулжээ. Энэ бүлэгт нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч орсон гэнэ. Зөвхөн залуу гишүүдийг энэ бүлэгт оруулна гэвэл 40-өөс доош насны дарламентын гишүүн цөөхөн. 

Тиймээс залуучуудыг дэмжихэд насны хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзжээ. АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг, МАН-аас Э.Мөнх-Очир тэргүүтэй хэд хэдэн гишүүн залуучуудыг дэмжих лобби бүлэгт нэгджээ.Нам харгалзахгүй залуусыг нэгтгэдэг Монголын залуучуудын холбоо шинээр байгуулагдсан залуусын лобби бүлгийнхээ гишүүдийг 2012 оны сонгуулиар дэмжиж ажиллах бизээ. Дараагийн парламент бүрэлдэхээр Монголын залуучуудын холбооноос залуу гэр бүлийг дэмжиж, бага хүүтэй моргейжийн зээл олгож орон сууцжуулах ажлыг өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.