2012.04.06
Ирээдүйгээ цахимжуулна
Монголын оюутны холбооноос Сангийн яаманд хүсэлт тавьснаар Сангийн сайд Д.Хаянхярваа, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар “Цахим ирээдүй” хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Оюутан бүрт олгож байгаа үндэсний тэтгэлэгийг зүй зохистой зарцуулах боломжийг нээж, оюутнуудыг компюьтержүүлэх замаар мэдээлэл технологийн салбарт оюунлаг хөрөнгө оруулалт хийн, “Цахим Монгол” улсыг цогцлоон бүтээхэд тус хөтөлбөрийн зорилго чиглэсэн хэмээн Сангийн сайд Д.Хаянхярваа хэлж байлаа.Үнэхээр Монголын оюутны холбоо Сангийн яамнаас дэмжлэг авч чадах цагаа олсон санаачилга гаргасныг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг бас ярьж байсан. Ч.Ганхуяг бол Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай билээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд лизинг хэлбэрээр компюьтертэй болно. Хамгийн гол нь оюутан тэтгэлэгээ хэрхэн зарцуулах нь тэдний өөрсдийн эрх хэмжээний асуудал.
Гэхдээ нэг жилийн тэтгэлэгийн мөнгөөрөө компюьтертэй болох боломжтойг Монголын оюутны холбоо мэдэгдэж байгаа. Ийм боломжыг л нээж байгаа нь тус санамж бичгийн ач холбогдол хийгээд, сонголтоо ашиглах эсэх нь тэдний л асуудал болж байгаа юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичиг байгуулсан талууд:- Монгол улсын Сангийн сайд Д.Хаянхярваа- Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар Ж.Тамир- Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Ч.Ганхуяг- Их, дээд сургуулийн консерциумийн Ерөнхийлөгч Б.Жадамбаа- Хувийн өмчийн Их дээд сургуулиудын Холбооны Гүйцэтгэх захирал Ц.Гэлэгжамц- Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Төр-Од- Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгч П.Ганзориг- Эм Си Эс Электорникс Компани Н.Баттулга- Мигма Электорникс Компани Б.Анхныбаяр- Кевико ХХК З.Гантулга- Номсис ХХК Г.Бат-ЭрдэнэХамтын ажиллагаа нь оюутан бүрийг компьютержүүлэх “Цахим ирээдүй” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхтэй холбогдуулан хамтарсан болон дагнасан судалгаа, шинжилгээ хийж харилцан мэдээлэл солилцох, хөтөлбөрийн ач холбогдолыг оюутан суралцагчдад сурталчлах ажлыг зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэнэ.
Энэхүү санамж бичгийг байгуулагч талууд нь оюутан бүрт хамгийн хямд, хамгийн чанартай, интернетэд холбогдсон, даатгалтай компьютерийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг олгох “Цахим Ирээдүй” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, оюутан бүрт олгож буй үндэсний тэтгэлэгийг зүй зохистой зарцуулах боломжийг нээж, инфляцийн төвшинг бууруулах, гадаад луу чиглэсэн мөнгөний урсгалыг багасган, оюутан бүрээ компьютержүүлэх замаар мэдээлэл технологийн салбарт оюунлаг хөрөнгө оруулалт хийв. Чухамдаа заавал компьютер ав гэсэн шахалт байхгүйг л "Цахим Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр цугларсан хамтрагчид дурдаж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.