Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх нь
2012.03.28

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх нь

Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 155 тоот захирамжийн дагуу зарим заалтыг хэрэгжүүлж эхлээд байна. Уг заалтын дагуу төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, бух шатны сургуулиас олгох үнэмлэх, диплом зэрэг баримт бичгийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичих талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал гарчээ.

Гарсан тушаалыг үндэслэн энэ жил 9,11 дүгээр анги төгсч байгаа сурагчдын боловсролын үнэмлэхийг кирилл, монгол бичгээр бичих аж. Уг ажлын хүрээнд боловсролын байгууллагуудын удирдлагууд болон багш нарт сургалт явуулах гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.