Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна
2012.03.26

Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна

Малайз улсын Албухару олон улсын их сургуулийн бакалаврын түвшний сургалтад бизнесийн удирдлага, компьютерийн мэргэжлээр тэтгэлгээр суралцах 15 суралцагчийг сонгон шалгаруулахаар болжээ. Эл шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд нь дотоодын их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар курсийн, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй,' амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс суралцаж буй тодорхойлолттой байх ёстой аж.

Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээний математик, англи хэлний хичээлийн дүн нь "А", "В" үнэлгээтэй, гэрлээгүй, 18-22 насны Монгол Улсын иргэн байх гэсэн шалгуур тавьжээ.

Хэрэв тухайн суралцагч IELTS-ын 4.5, ТOPPLE 500 оноотой байвал давуу тал болох аж. Бүртгэл ирэх сарын 7-15-нд "Монгол" телевизийн төв байранд болох бөгөөд сон-гон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.