“Өөрийгөө ялах” дархан марафон-2011
2011.05.03

“Өөрийгөө ялах” дархан марафон-2011

4-р сарын 30-нд “Өөрийгөө ялах” марафон гүйлтийн 6-р тэмцээн Дархан–Уул аймгийн Дархан хотноо боллоо.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү тэмцээнийг Шри Чинмойн Марафоны Баг, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Мобиком Корпораци, Сүхбаатар Хөгжил Сан ивээн тэтгэж оролцлоо.

 

Тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Д.Болор, Шри Чинмойн Марафоны Багийн дэд тэргүүн О.Жаргал нар үг хэллээ.

 

 

Тэмцээнд Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, ҮБТДС, Мон-Алтиус ДС, Улаанбаатар ИС, Од клуб, Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Цагдаагийн Газар, Дарханы 4, 15-р сургууль зэрэг байгууллагын 200 гаруй гүйгчид хурд хүчээ сорисон бөгөөд 4 км-ийн зайд 17-оос доош, 18-50, 50-аас дээш насны ангиллаар, 21 км-ийн зайд 50-аас доош, 50-аас дээш насны ангиллаар оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын нийт 30 тамирчинг алт, мөнгө, хүрэл медаль, цом, мөн гар утас, мөнгөн дугаар, дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

Тэмцээний дүн

 

 

4 км-ийн зайд 17 хүртэлх насны ангилалд

Эрэгтэй: I байр-  Ч.Адъяатөмөр   /Дарханы БТСХороо /   - 13:20

II байр- Р.Энхсайхан     /4-р сургууль - Дархан/ - 13:24

III байр- Э.Мөнх-Эрдэнэ /4-р сургууль - Дархан/ - 13:26

Эмэгтэй: I байр-  Х.Сугарсүрэн    /4-р сургууль - Дархан /- 15:14

II байр- Д.Тунгалаг       /4-р сургууль - Дархан /- 15:36

III байр- Д.Ганцэцэг      /4-р сургууль - Дархан /- 17:05

 

 

4 км-ийн зайд 18-50 насны ангилалд

Эрэгтэй: I байр-   А.Бахыт            /Алдар спорт хороо/  - 11:42

II байр-  Х.Одгэрэл         /ҮБТДС/             - 11:44

III байр- А.Ахыт             /Алдар спорт хороо/  - 12:07

Эмэгтэй: I байр-   Б.Отгончулуун /Лха телевиз/ - 16:56

II байр-  Ч.Энхнаран      /Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Алба/- 27:04

III байр- Ц.Түвшинжаргал/Шри Чинмойн Марафоны Баг/ -  27:20

 

4 км-ийн зайд 50-аас дээш насны ангилалд

Эрэгтэй: I байр-   Д.Шижирпүрэв /Од клуб/ - 17:30

II байр-  Б.Сэргэлэн         /Дархан 2-р хороо/ - 17:47

III байр- М.Баасанжав    /Хилчин Спорт хороо/ - 23:06

Эмэгтэй: I байр-   Д.Цэрэнлхам     /Од клуб/    - 19:27

II байр-  Г.Батцэнд         /Налайх дүүрэг/- 19:49

III байр- Ц.Оюунсүрэн    /Шри Чинмойн Марафоны Баг/ - 22:40

 

21 км-ийн зайд 50-аас доош насны ангилалд

Эрэгтэй: I байр-   Г.Одхүү             /Алдар спорт хороо/ - 1:05:45

II байр-  Л.Лхагваа          /Мон-Алтиус ДС/    - 1:05:46

III байр- Б.Суваргахайрхан /Улаанбаатар ИС/ - 1:06:46

Эмэгтэй: I байр-   В.Отгонтуул    /Анагаах Ухааны Коллеж -Дорноговь/ - 1:18:53

II байр-  К.Байгал            /Шри Чинмойн Марафоны баг/ - 1:55:39

III байр- С.Оюунгэрэл     /Шри Чинмойн Марафоны баг/ - 2:09:43

 

 

21 км-ийн зайд 50-аас дээш насны ангилалд

Эрэгтэй: I байр-   Г.Дамдинжав /Од клуб/ - 1:16:47

II байр-  И.Лхагвасүрэн                 - 1:35:24

III байр- Н.Энхтөр                         - 1:44:09

Эмэгтэй: I байр-   Т.Оюунцэцэг /Од клуб/ - 1:53:53

II байр-  Л.Сумъяа     /Шри Чинмойн Марафоны баг/ - 2:27:16

III байр- Г.Оргодол     /Сонгинохайрхан дүүрэг/

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.